Мэдээллийн Технологи, Мэдээллийн Систем хичээлийн хөтөлбөр

I. Удиртгал

Судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон дипломын ажилдаа компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах, статистик боловсруулалтын арга, аргачлалуудыг хэрэглэж үр дүнгээ онолын үндэслэлтэй баталгаажуулах, хүснэгтэн мэдээлэл боловсруулах, мэдээллийн сангийн удирдлагын програмуудыг ашиглан хүснэгт байгуулж, тооцоолол хийх, график диаграмм байгуулах, эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн санг байгуулж, шинжилгээ хийх, тайлан гаргах, илтгэл бэлдэх, судалгааны ажлын эхийг бэлдэх аргачлалтай танилцах, цахим хичээл бэлтгэх арга зүй, түүнд хэрэглэгдэх програмууд, компьютерийн аюулгүй байдлыг сайжруулах, интернет ашиглаж өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг татаж авах мэдлэг, дадал чадварыг олгоход хэрэглээний програмын мэдлэг зайлшгүй шаардлагатай

II. Зорилго

“Мэдээллийн технологи, мэдээллийн систем” хичээлээр магистрантурын ангийн оюутнуудад статистик боловсруулалт, Excel, PowerPoint, Access, InDesign, Articulate цахим боловсруулалтийн програм, компьютерийн аюулгүй байдлыг сайжруулах, интернетийн суурь мэдлэг олгож, онол практикт хэрэглэх мэдлэг чадварыг эзэмшүүлэх.

0 comments: